Файл хэрхэн зарах вэ?
Таны бүтээлийг орлогын эх үүсвэр болго
Зарах алхмууд
Бүртгэл үүсгэж банкны мэдээлэл оруулах
Бүртгүүлэхдээ нэр, имэйл, нууц үгтэйгээ зэрэг банкны нэр, дансны дугаар, дансны эзэмшигч нэрийг оруулна. Орлогоо авахад шаардлагатай тул зөв оруулна уу.
Одоо бүртгүүлэхФайл байршуулах
"Байршуулах" товч дарж файлаа сонгоно. Гарчиг, тайлбар, ангилал болон үнийг тохируулна. Thumbnail зураг нэмснээр худалдагдах боломж нэмэгдэнэ.
Үнэ тогтоох
Файлаа үнэгүй эсвэл төлбөртэй байршуулах сонголттой. Төлбөртэй бол хамгийн бага 500₮-өөс эхлэн үнэ тогтооно.
Орлого авах
Борлуулалт бүр хийгдэх бүрт таны бүртгэлийн банкны данс руу автоматаар шилжүүлэгдэнэ. Профайлын "Орлого" таб дотроос дэлгэрэнгүй харах боломжтой.
Илүү их зарахад туслах зөвлөмж
Thumbnail нэм
Сайхан зурагтай файл 3-5 дахин илүү харагдана. Файлын агуулгыг тодорхой харуулсан зураг ашиглаарай.
Дэлгэрэнгүй тайлбар
Файлын агуулга, ашиглалт, форматыг тодорхой тайлбарла. Хайлтын үр дүнд дээр гарна.
Шошго (таг) нэм
Холбогдох таг нэмснээр хайлтад илүү олдоно. Жишээ: "дизайн, лого, AI, Photoshop"
Орлогын тооцоо
| Файлын үнэ | Таны авах (50%) | Платформ (50%) |
|---|---|---|
| 1,000₮ | 500₮ | 500₮ |
| 5,000₮ | 2,500₮ | 2,500₮ |
| 10,000₮ | 5,000₮ | 5,000₮ |
| 50,000₮ | 25,000₮ | 25,000₮ |